
/1944/ Улаанбаатар хот ДБУТ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1973-07-10.№156/ Эмэгтэй
ЗХУ /хуучин нэрээр/-ын Пермь хотын сонгодог бүжгийн сургуульд 1955-1962 онд суралцаж төгссөн, манай мэргэжлийн ахмад балетчдын нэг ажээ. УДБТ, ДБАТ-т гоцлол бүжигчин, Хөгжим бүжгийн коллежид бүжгийн багшаар ажиллаж иржээ. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Урангоо, Б.Дамдинсүрэнгийн “Нуурын домог”-ийн Цэрмаа, Н.Римский-Корсаковын “Шехерезада”-гийн Гюльнара, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Зарема, Ш.Гуногийн “Эсмеральда”-ийн Эсмеральда, Л.Минкусын “Дон Кихот”-ын гудамжны бүжигчин зэрэг үндэсний болон сонгодог балетын гол дүрүүдийг бүтээжээ. Сэтгэлийн хөдлөлийг биеийн уран хөдөлгөөнтэй чадмаг хослуулж дүрийнхээ онцлогийг илэрхийлэхдээ гаршсан жүжигчин ажээ.