Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАНЗРАГЧ Дагийрагчаагийн
 /1936-1996/ Хөвсгөл аймгийн Галт сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1973-07-10.№156/
1961-1965 онд барилгын авто тээврийн нэгдүгээр баазад жолооч, 1965 оноос нас бартлаа УАДБЧ-д 31 жил гоцлол дуучнаар ажиллажээ. 1960-1970-аад оны нийтийн дууны урын санд иргэний уянгын дууны цоо шинэ төрлийг манлайлан гарч ирсэн авъяас билэгт дуучин байжээ. “Гайхмаараа”, “Алтан шар зам”, “Найрсаг байгаасай”, “Саальчин бүсгүй”, “Сүүн цагаан сэтгэл”, “Сайн нөхрийн дуу”, “Жолоочийн жаргал”, “Чингис хааны дуу” зэрэг зохиолын олон дуутайн гадна “Сүнжидмаа”, “Эрүү цагаан болжмор”, “Цэнхэрлэн харагдана”, “Сийлэн бөөр”, “Сандуйтай мод” зэрэг монгол ардын богино дуугаараа ардын дууг дуулах уламжлалыг тэтгэж шинэчлэн баяжуулж өөрийн дэгийг боловсруулан өвлүүлжээ. Түүний урын сангийн 300 гаруй дуунаас 100 гаруйг нь Монголын радио алтан сандаа мөнхлөн үлдээсэн байна. Үндэсний бөхийн улсын засуул байв. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats