|
ДОЛГОР Дарамбазарын /1930/ Завхан аймгийн Баянтэс сум. УАДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1971-07-02.№133/ Эмэгтэй 1938-1944 онд Улаанбаатарын дүүрэг Амгаланбаатарын сургуульд суралцаад 14 настайдаа хязгаарын цэргийн клубт бүжигчнээр орж урлагийн алдарт замаа эхэлж УХДТ, УАДБЧ-д бүжигчин, Дархан хотын “Залуучууд” театрт бүжгийн багшаар тасралтгүй ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Монголын олон ястан, үндэстний болон гадаадын 200-гаад бүжгийг уран чадварлаг бүжиж, очсон газар бүрт нь үзэгчид Г.Долгорсүрэнгийн дэглэсэн “Үелзүүр” бүжгийг бүжиглүүлэх дуртайгаас “Үелзүүр” алдар олсон нэрт бүжигчин ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |