|
ЛУВСАНДАШ Доржпаламын /1932-1987/ Ховд аймгийн Чандмань сум. Сэлэнгэ аймгийн Соёлын ордны бүжгийн багш байхдаа МУГЖ /1971-06-03.№111/ Дунд сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Цэргийн албыг Ховд аймаг дахь цэргийн холбоонд морзчноор хаасныхаа дараа 1950 оноос урлаг соёлын ажлаа эхэлж Ховд аймгийн ХДТ, УХДТ, Сэлэнгэ аймгийн Соёлын ордон, “Сэлэнгийн долгио” чуулгад бүжигчин, бүжгийн багшаар нас эцэслэтлээ ажиллажээ. Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг сонгодог балет, олон арван бүжигт гоцлон бүжиглэж, “Найрамдал”, “Монгол бүжгийн цоморлиг”, “Ургац”, “Бид дэмжинэ”, “Эв мод”, “Орхон”, “Урианхай”, “Барилгачин” гэх мэт монголын олон ястны өвөрмөц онцлогийг тусгасан, найрамдал, эх орон, ажил хөдөлмөрийн сэдэвтэй бүжгүүдийг дэглэн найруулж тоглуулсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |