|
ЯДАМСҮРЭН Риймаагийн /1942/. Улаанбаатар хот. АЦДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1971-03-12. №76/. АЦДБЧ-д 1961 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж “Партизан”, “Ангийн клубт”, “Буудлагын талбайд”, “Морьт цэрэг” зэрэг цэрэг дайчдын түүхэн замнал, амьдралыг харуулсан олон арван бүжигт гоцлон бүжиглэж, “Үүлэн бор”, “Баярын жавхаа”, “Адуучин залуус” гэх мэт нэлээд бүжгийг дэглэн найруулжээ. ДЗО-ны IX их наадмын алтан медаль хүртэж, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |