|
ЧИМИД Ламжавын /1943/ Говь-Алтай аймгийн Наран /Халиун/ сум. Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1982-12-09.№290/ 1963 оноос үлгэр жишээ хөгжимд хөгжимчнөөр ажиллаж ирсэн нэрт хөгжимчин ажээ. Флейта хөгжмийг чадамгай эзэмшиж дэлхийн сонгодог болон үндэсний хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлийг уран чадварлаг хөгжимдөж урын баялаг сантай болсон байна. Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |