
ЦЭРЭНПИЛ Лувсандамбын /1933/. Ховд аймгийн Чандмань сум. АЦДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1970-03-16. №50/. Эмэгтэй.
1954 оноос Ардын армийн дуу, бүжгийн чуулгад дуучин, гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллаж цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй олон сайхан дуугаараа үзэгч, сонсогчдын сэтгэлд шингэж, “Амрагийн дуу”, “Цэргийг хүлээ”, “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” гэхчилэнгийн дуугаа Монголын радиогийн алтан санд оруулсан байна. УГЖ, дуучин Ч.Туулын ээж.