Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАНЖИД Дунжаагийн
/1930/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1969-12-29.№ 288/. Эмэгтэй.
    УАДБЧ, Говь-Алтай, Өмнөговь аймгийн соёлын ордон, чуулга, театрт бүжигчин, бүжгийн багшаар олон жил ажиллажээ. Өөрөө бүжиглэнгээ олон арван залуусыг бүжгийн урлагт сургаж хүмүүжүүлсэн багш ажээ. “Дэр булаацалдах”, “Эхчүүд”, “Дарьганга хурим”, “Ботгон тэшээ” зэрэг олон бүжиг дэглэн найруулж тоглуулсан байна. Монгол бүжгийн нэрт мастер энэ хүн нутаг нутгийн ардын бүжиг, уран хөдөлгөөнийг сурвалжлан судалж, уран бүтээлийн эргэлтэд оруулсан судлаач бөгөөд бүжиг дэглээч Ж.Жавтай хамтран “Монгол ардын ба сонгодог бүжгийн үндсэн дасгалууд” хэмээх томоохон ном туурвиж Улаанбаатарт 1972 онд хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одонгоор шагнагджээ

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats