
/1919-нас барсан/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум. УДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1966-11-11. №150/.
Улаанбаатарт багшийн сургууль төгсөөд орон нутагтаа очиж багшлангаа уран сайханд явж, сумынхаа улаан буланд жижиг үзэгдэл, гараа найруулан тоглодог идэвхтэй уран сайханч байжээ. 1941-1946 онд цэргийн алба хааж, халагдаад Улсын төв театрт жүжигчнээр орсон байна. Тэр цагаас хойш насны тэтгэвэрт гартлаа жүжигчнээр ажиллахдаа Ж.Мольерын “Аргагүйн эрхэнд эмч”-ийн Жароноос эхлээд “Будамшуу”-гийн Бэлхэндэг, “Арын албаныхан”-ы Дашзав, “Нандин эрдэнэ”-ийн Дамчаа, “Хурлын дараа”-гийн Данигай, “Лир ван”-ы Эдгар болон “Өнөр бүл”, “Төгсгөл”, “Сэрэлт, “Их замын эхэн” кинонд тоглосон гэхчилэнгээр тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээжээ.