
/1933/. Сүхбаатар аймгийн Асгат сум. Сүхбаатар аймгийн Соёлын ордны хөгжмийн багш байхдаа МУГЖ /1965-06-30. №127/.
УБДС-ийг 1973 онд төгссөн. 1950-1990 онд Дорнод аймгийн ХДТ, Сүхбаатар аймгийн клуб, соёлын ордон, ХДТ-т жүжигчин, хөгжмийн багшаар ажиллаж, аймаг нутагтаа мэргэжлийн урлагийн байгууллагыг үүсгэж хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан уран бүтээлч ажээ. 1956 онд “Сонсоорой” хэмээх дуу зохиосноос хойш “Талдаа”, “Хамгийн дундаас онцгой”, “Нэгдлийн хоёр”, “Үүрд хамт байгаач, ээжээ” зэрэг нийтэд түгсэн дуунууд, “Халхын гол” симфони удиртгал, “Жаахан шарга” хөгжимт драм болон цөөхүүл найрал хөгжмийн олон бүтээл туурвижээ. Зохиол бүтээлийнхээ “Хамгийн дундаас онцгой” эмхэтгэл номыг Улаанбаатарт 1987 онд хэвлүүлсэн байна.