
/1929/. Булган аймгийн Бугат сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1964-03-07. №58/. Эмэгтэй.
1950 оноос УАДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж монгол ардын богино дуугаар үзэгчдийн талархал хүлээж алдаршсан байна. “Арван тавны сар”, “Соёл эрдэнэ”, “Гантөмөр”, “Хоёр сэтгэл”, “Янжуур тамхи”, “Өдтэй бичиг” зэрэг олон дууг өөрийн өвөрмөц намбалаг ая донжоор дуулж урын сангаа баяжуулсан нэрт дуучин ажээ.