|
НОРОВЦЭРЭН Долгорын /1922-1990/. Төв аймгийн Баянбараат /Баян-Өнжүүл/ сум. Улсын циркийн уран сайхны удирдагч байхдаа МУГЖ /1961-07-17. №172/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн Монгол рабфак, Улаанбаатарт циркийн сургууль төгссөн. 1941 оноос Улсын циркэд жүжигчин, багш, орлогч дарга, уран сайхны удирдагч, даргаар ажиллаж циркийн урлагийг хөгжүүлэхэд бүхий л ухамсарт амьдралаа зориулсан байна. Акробат, үсрэлт, гимнастикийн төрлүүдэд уран чадамгай тоглож туршлагажсан энэ жүжигчин “Морин цирк”-ийн төрлийг Монголын циркэд бий болгож, “Морьтны гайхамшиг” хэмээх бүтээл туурвиж циркийн урын санд мөнхжүүлсэн байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |