
/1916/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. АЦДБЧ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1961-03-14. №81/.
Ардын цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин, гоцлол хөгжимчнөөр олон жил ажиллахдаа лимбэ хөгжмийг чадамгай эзэмшиж, “Дөрвөн цаг”, “Цомбон туурайт хүрэн”, “Өнчин цагаан ботго” гэх мэт монгол ардын уртын дууг гоцлон хөгжимдөж байсан нэрт лимбэчин ажээ.