
/1915-1984/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Хөвсгөл аймгийн Соёлын ордны бүжгийн багш байхдаа МУГЖ /1959-12-23. №211/.
1931 оноос хойш мэргэжлийн урлагийн байгууллагуудад тасралтгүй 48 жил ажиллаад 1979 онд насны тэтгэвэрт гарсан байна. Алдартай бүжигчин, бүжиг дэглэгч энэ уран бүтээлч төв, орон нутгийн театр, клуб, соёлын орднуудын тайзнаа “Хөдөлмөр”, “Цаатан”, “Эхчүүд энхтайвны төлөө” зэрэг 200 гаруй бүжиг дэлгэн тоглуулж, “Аягат” бүжгээрээ ДЗО-ны IV, VI их наадмын мөнгө, хүрэл медаль, “Ханхын буриад”, “Захчин” бүжгээрээ Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадмын алт, мөнгөн медалийг хүртжээ. Бүжгийн урлагийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож олон хүнийг бүжгийн урлагт сургасан багшаас гадна монгол ардын богино дууг өөрөө шанздан хүрээ аялгуугаар эвлэг яруу дуулдаг дуучин, хөгжимчин байжээ. Урын сангийн олон шилдэг бүтээл нь Монголын радиогийн алтан санд хадгалагдан үлджээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.