Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Цагааны
/1921-1976/ Булган аймгийн Хангал сум. Улсын циркийн жүжигчин байхда МУГЖ /1958-05-13. №61/.
    Бага, дунд сургууль, циркийн сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. 1954 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ амьтан сургах арга барилтай нарийвчлан танилцаж мэргэжлийн дадлага хийсэн байна. 1940 онд Улсын циркийн жүжигчин болж циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд 36 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. “Пони” үүлдрийн бяцхан морь, сармагчин, арслан, баавгай, чоно, үнэг, дорго, шилүүс, мануул, сарлаг, ямаа, буга, согоо, янгир, тагтаа, нохой, хавыг сургаж, араатан, ан амьтнаар бүрдсэн 30 гаруй уран бүтээл туурвиж циркийн урлагийн төрөл зүйлийг баяжуулсны дотроос “Арслангийн гурвал”, “Сургуультай таван хар морь”, “Жижиг амьтдын чуулбар” зэрэг үзүүлбэр тоглолтууд нь ихэд алдаршсан байна. Амьтны төрөлхийн зан ааш, тогтоох чадварыг танин мэдэж, сайн трюк хийсний дараа урамшуулах, уйгагүй сургуулилж дадал суулгах замаар, чухамхүү хүчээр бус арга ухаанаар номхруулан сургадаг аргатай уран бүтээлч байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats