Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДУЛАМ Ойдовын
/1927-1992/. Төв аймгийн Баянцогт сум. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    1932-1936 онд бага сургуульд, 1940-1941 онд циркийн сургуульд, 1954-1957 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. Улаанбаатар хотын телефон утасны хороонд залгагчаар ажиллаж байгаад 1940 оны наймдугаар сард циркийн сургуульд орж суралцаж төгсөөд Монголын циркийн урлагт 1941-1980 онд 39 жил ажиллахдаа акробат тэнцвэр, агаарын тоглолт, утсан дээрх бүжиг, тулах тэнцвэр, уран нугаралт зэрэг хүч чадал сорьсон олон төрлийн хүнд номеруудыг эрэлхэг зоригтой, уран чадамгай гүйцэтгэж, циркийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан уран бүтээлч байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats