
/1926-1990/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. УАДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/.
1934-1941 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар сургуульд, 1953-1958 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1945-1962 онд УХДТ-т жүжигчин, гоцлол бүжигчин, 1962-1988 онд УАДБЧ-д бүжигчин, туслах найруулагчаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Урлагт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Мандухай цэцэн хатан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Америкийн дуу хоолой” зэрэг дуурь, хөгжимт драм, “Бахчисарайн оргилолт булаг”, “Манай нэгдлийнхэн”, “Ганхуяг”, “Ойн савдаг”, “Эсмеральда” балетын гол, туслах дүрүүдийг амжилттай бүтээж, “Анчин ба зээр”, “Казак”, “Татар”, “Дөрвөд”, “Бүргэдийн дэвэлт”, “Баяр хүргэлт” зэрэг 60 гаруй бүжгийг гоцлон бүжиглэжээ. “Ардын элч”, “Үүрээр”, “Цогт тайж” кинонд оролцон тоглосон байна. ДЗО-ны 1947 онд болсон анхдугаар их наадамд оролцон бүжиглэж, олон улсад айлчлан тоглож монгол бүжгийн урлагийг гадаадад сурталчилжээ. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.