Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭЭНЖАВ Түдэвийн
/1916-1974/. Дорнод аймгийн Матад сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    1939-1943 онд Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артельд ажилчин байжээ. 1943-1944 онд урлагийн сургуульд суралцаж төгсөөд Улсын төв театр, Улсын драмын  театрт нас эцэслэтлээ жүжигчнээр ажиллажээ. Анх “Цогийн идэр нас”-ын Аюушийн дүрийг бүтээж урлагийн гараагаа эхэлснээс хойш Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Пагма, Ш.Цэрэнгийн “Будамшуу”-гийн Пиглай, А.Корнейчукийн “Платон Кречет”-ийн Рахиповна, Гилийн “Строконецийн хөөрөгт цоорч”-ийн Кордулла, А.Островскийн “Аянга”-ын Кабанова, Дэн И-гийн “Буурал бүсгүй”-н Хуан Му, Л.Ванган, Ч.Чимид нарын “Сэрэлт”-ийн Бумаа, Ц.Зандраагийн “Шинэ жил”-ийн Долгор, Д.Гармаагийн “Морьтой ч болоосой”-гийн Ханд, Ч.Лодойдамбын “Энэ хүүхнүүд үү”-гийн Долгор, С.Удвал, Дожоодорж нарын “Хүргэн хүү”-гийн Санжид гэхчилэн тайз, дэлгэцийн олон дүрийг давтагдашгүй уран чадварлаг бүтээж үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн байна. Тоглох явцад харилцаагаа хүнд сайн өгдөг, хүнээс ч хүлээж авах юмаа авч чаддаг, хэтрүүлэг, чимэглэлийг эгзгийг нь тааруулж үнэмшилтэй хийдэг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, дүрийнхээ сэтгэлийн гүнд орж чаддаг, шогч инээдмийн чадварлаг жүжигчин байжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats