
/1921-1981/. Өвөрхангай аймгийн Өндөр-Өнц /Баянгол/ сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/.
1940-1945 онд цэргийн алба хааж, 1945-1963 онд Улсын төв театр, Улсын хөгжимт драматик театрт, 1963 оноос “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээр ажиллажээ. Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Галдан ноён, Э.Оюун, С.Нинжбадгар нарын “Би эндээс явахгүй”-н Дорлиг, Л.Ванганы “Эмч нар”-ын Дэмбэрэл, Ж.Б.Мольерын “Аргагүйн эрхэнд эмч”-ийн эмч болон “Их замын эхэнд”-ийн Хоовон хөх, “Ичээнд нь”-ийн Тоодгор, “Моторын дуу”-гийн Найдан, “Тунгалаг Тамир”-ын Даржаабаатар, “Хүргэн хүү”-гийн намын дарга зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг бүтээсэн байна. “Усан дээр ассан гал”, “Цоодолын цоохор” зэрэг жүжгийн зохиол туурвиж театр, соёлын орднуудад тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.