Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯНЖИНЛХАМ Доржийн
/1904-1964/. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум. УТТ-ын дуучин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    Сайн ноён ханы сүрэгчин аав, ээжтэйгээ мал маллаж аж төрж байгаад 1930 онд улаан гэрийн эрхлэгч болж урлаг соёлын замаа эхэлжээ. 1932 оноос Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клубт 1936-1964 он Улсын төв театр, Улсын хөгжимт драматик театр, Дуурь бүжгийн театрт дуучнаар ажилласан монгол ардын уртын дууны нэрт мастер байжээ. “Ар хөвч”, “Өвгөн шувуу”, “Дөрвөн цаг”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Алиа саарал”, “Эр бор харцага” зэрэг дуугаараа алдаршжээ. Н.Норовбанзад, В.Долгор, П.Цэвэлсүрэн, Ч.Дүндгээ, Д.Жамъянжав нарын алдар цуутай дуучин, жүжигчдийг анх олж урлагийн замд хөтөлж оруулсан, тэдний анхны багш ажээ. “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Ударник” цол, тэмдгээр шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats