Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖИГМЭДДОРЖ Буучийн
/1910-нас барсан/. Төв аймгийн Эрдэнэсант сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1946-07-11. №52/.
    Тээх нэвтрүүлэхэд буудлын эрхлэгч, банкинд данс хөтлөгч, 1933 оноос цэргийн клуб, цэргийн театрт жүжигчин зэрэг ажлыг хийж байгаад 1941 оноос Улсын төв театр, Улаанбаатар төмөр замын соёлын ордонд жүжигчин, найруулагчаар ажиллаад 1964 онд насны тэтгэвэрт гарчээ. Урлагт 50 жил болохдоо “Шарай голын гурван хаан”-ы Нанжин баатар, “Мандухай цэцэн хатан”-ы Мандуул хаан, “Учиртай гурван толгой”-н төвд худалдаачин, “Талын баатар”-ын Хатанбаатар Магсаржав, “Зам”-ын Насанбат, “Арвижихын гэр бүл”-ийн Арвижих, “Тожоо жолооч”-ийн Тулгаа, “Эмч нар”-ын Ойдов, “Эзэд”-ийн Жаргал, “Тангараг”-ийн Сүгсээ, “Оролмаа”-гийн Гэмпил, “Би гэртээ харихсан”-ы Соколов, “Орос хүмүүс”-ийн Вашин, “Тэр талд”-ын Батурин, “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Миллер, “Отелло”-гийн Людовик, “Цогт тайж”-ийн Гүен баатар, “Гологдсон хүүхэн”-ий өртөөчин өвгөн Бороохой, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”-гийн номын санч зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээсэн байна. Улсын төв театр, Дорнод, Ховд аймгийн ХДТ, Сэлэнгэ аймаг, Төмөр замчдын Соёлын ордонд “Хүний бодол өөр болжээ”, “Сандралт 10 хоног”, “Галт тэрэг хурдалсаар” гэхчилэн олон жүжиг, концерт найруулан тоглуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats