Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБОДОРЖ Ерөөлтийн
/1909-1963/. Төв аймгийн Батсүмбэр сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1945-11-28. №109/.
    Багадаа гэрийн сургалтаар бичиг үсэг сурч шилдэг бичээч болсон тэрбээр Багшийн сургууль төгссөн, багш, жүжигчин мэргэжилтэй нэгэн байжээ. Ховд аймагт багшилж байгаад цэргийн албанд явж, тэндээсээ Цэргийн клуб, Цэргийн театр, 1943 оноос Улсын төв театр, УХДТ-т жүжигчнээр нас элтлээ ажиллажээ. Э.Оюуны “Талын баатар”-ын партизан Дорж, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Нанжин баатар, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын  “Мандухай цэцэн хатан”-ы Нисман тайж, Ч.Ойдовын “Зам”-ын Галт, В.Шекспирийн “Отелло”-гийн зальт Яго, К.Симоновын “Намайг хүлээ”-гийн Ермелов, “Оросын асуудал”-ын сэтгүүлч Гарри  Смит, “Сүхбаатар” киноны Чимэд, “Цогт тайж”-ын Далай ламын элч Дамбийням гэхчилэнгээр тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Хүү Г.Коля нь үйлчилгээний гавьяат ажилтан алдар цол хүртжээ

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats