
/1905-1970/. Архангай аймгийн Цахир сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1944-07-24. №56/.
Хөдөлмөрийн гараагаа 1925 онд эхэлж Архангай аймагт зарлага, номын сангийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1929 оноос урлагийн мөр хөөж 1932 оноос Улсын Төв театраас эхлээд УДТ-т жүжигчнээр ажилласан байна. Д.Намдагийн “Сүрэг чоно”-ын Шадав, “Шарай голын гурван хаан”-ы Цагаан гэрт хаан, “Шинэ зам”-ын Санжням, “Тэмцэл”-ийн Ванчиг, Л.Ванганы “Хувиа бодогчид”-ын Мэндээхүү, В.Шекспирийн “Лир ван”-ы алиа салбайдай, А.К.Островскийн “Аянга”-ын Кулигин, Б.Ринчен, Тарич нарын “Цогт тайж”-ийн Лигдэн хаан, Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”-ий Данигай, Л.Ванганы “Түмний нэг”, “Хүний мөр”-ийн Шагдар зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээжээ. МАХН-ын IX, X их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.