Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РИНА Гомбожавын
/1926/. Улаанбаатар хот. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /1944-07-24. №56/. Эмэгтэй.
    Улаанбаатар хотын III хорооны нутаг дэвсгэр Шоожооны гудамжинд, ардын хувьсгалын партизан Гомбожавын ууган охин болж төрсөн, нийслэлийн III бага сургуулийг төгсгөөд 1940 онд циркийн сургуульд элсэн суралцаж төгсчээ. Улсын циркийн ууган жүжигчний нэг ажээ. Гимнастик, акробат, тэнцвэр, шидэлттэй үсрэлт, бүжиг зэргийг дээд зэргээр эзэмшсэн техник, уран чадвар, тоглолт сайтай авьяаслаг жүжигчин байжээ. Бусад жүжигчидтэй хамтран акробат, этюд, уран хөдөлгөөнт акробат, утсан дээрх тэнцвэр, шатан дээрх гимнастик, “Анчин ба шувуу” зэрэг олон номерыг бүтээж чадамгай сайхан тоглолтоороо алдаршин энэ хүндэт алдар цол хүртжээ. 1947 онд Чехословак улсын нийслэл Прага хотод болсон Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд жүжигчин Л.Нацаг, Т.Цэнд-Аюуш /хожим ардын жүжигчид болсон/, М.Бадам нарын хамт оролцож үндэсний залуу циркийнхээ урлагийг сурталчилж өндөр үнэлэгдэж байжээ. Гэвч удалгүй циркийн манежаа орхиж одсоноос хойш  урлагийн мөр хөөсөнгүй. 1942 онд БурАССР-ийн дээд зөвлөлийн хүндэт жуух бичгээр шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats