
/1890-нас барсан/. Сайн ноён хан аймгийн Эрдэнэ мэргэн хутагтын шавь, өнөөгийн Өвөрхангай аймгийн Богд сум. Засгийн газрын уурын пийшинд ажилтай байхдаа МУГЖ /1936-07-18. №10/.
Олноо “Нарийн хоолой” хэмээн алдаршсан энэ их дуучин ээж Цэрэнханд, эгч нараараа, улмаар нутгийн сайн дуучдаар заалгаж монгол ардын уртын дууны сан хөмрөгийг өвлөснөө дараа үеийнхэндээ зааж сургаж олон шилдэг дуучны багш болж, энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Орь залуудаа хошууны мээрэнгийн тушааснаар зуны адаг сараас намрын гурван сарыг дуустал хошууны мал тоочингуудыг дагаж явж дуулж, мөн Орхоны сан даллага дээр гурван өдөр дуулж, тэндээсээ бүтэн хоёр сар мал тоочинтой хамт явж найр цэнгэл дээр дуулж хоёр сайн мориор шагнуулж байжээ. 1921 оны хувьсгалын ялалтын дараахнаас цэргийн албыг 1923 оны дунд үе болтол Улаанбаатарт Хужирбуланд хаажээ. Гэвч цэргээс нутгийн чөлөөгөөр ирээд нас барсан хүний оронд цэргийн албанд дахин явж хаахдаа Улаанбаатарын таван хороо, яамны клубт дуулж алдартай дуучин, хөгжимчинтэй танилцаж урын сангаа баяжуулжээ. Цэргээс халагдаад хоршоо худалдааны газарт ажиллаж байгаад 1932 онд Улсын төв театрт дуучнаар орсон байна. Улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон ардын дуучдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, улсын нэгдүгээр зэргийн дуучин болсон, 1970 онд болсон өндөр настны чуулга уулзалтад 80 настайдаа оролцож “Их сайхан халиун” хэмээх уртын дууг дуулж “Хуучин бууны хугархай” мөнөө харуулж олонд шагшигдаж байжээ.