Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭЭН Чимидийн
 /1901-1956/. Төв аймгийн Лүн сум. Улсын төв театрын жүжигчин байхдаа МУГЖ /1935-10-01. №26/.
    Монголын уран сайхны анхны кино “Монгол хүү”-г бүтээхээр ЗХУ-аас /хуучин нэрээр/ ирсэн мэргэжилтнүүдтэй уулзаж орос хэлээр ярилцахдаа “Хужир түнгэтэй газар” гэсэн үгийг оросууд эс ойлгосонд  тайлбарлахдаа “Цагаан шороотой газар” гэж хэлснээс үүдэж “Шороотын Цэвээн” хэмээн нэршсэн энэ хүн Монголын театрын урлагийн ууган зүтгэлтний нэг байжээ. Д.Намдагийн “Амь ба амьдралын үнэ”-ийн шар Базар, “Шарай голын гурван хаан”-ы Гэсэр хаан, Э.Оюуны “Гайхамшигт лимбэ”-ийн мангас, Ивановын “14-69 дүгээр хуягт галт тэрэг”-ийн Обаб, “Монгол хүү”-гийн Цэвээн, “Сүхбаатар”-ын Баяр гүн, “Цогт тайж”-ийн Гүш хаан зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг чадварлаг сайхан бүтээсэн байна. Монгол хүний төрх намба, дорно дахины хэмнэл бүхий жүжиглэлтэй, дотоод сэтгэлийн үйлдлийг чадварлаг зохицуулдаг, хэл яриа яруу тод, дуу хоолой цээл тунгалаг, бие бялдар тэгш бадируун, нэг үгээр хэлэхэд бие, сэтгэл, үгийн үйлчлэлийг төгс холбодог жүжигчин байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий Засгийн газрын Хүндэт үнэмлэхээр шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats