
/1871-1937/. Улаанбаатар хот. Улсын төв театрын хөгжимчин байхдаа МУГЖ /1935-10-01. №26/. Эмэгтэй.
Хуучир, шанз, ёочин, пипа зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүдийг чадамгай эзэмшсэн, Нийслэл Хүрээний цуутай хөгжимчин энэ эмэгтэй 1921 онд байгуулагдсан үндэсний хөгжмийн сайн дурын уран сайханчдын бүлгэмд элсэн орж уг бүлгэмийг 1925 онд Сүхбаатарын клуб, 1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн, 1931 онд Улсын төв театр болж өргөжихөд аль алинд нь ажиллангаа тэдгээрийн хөгжимчдөд багшилж, Нам, улсын төв сургууль, Дотоод яамны төв сургууль, Худалдааны сургууль, Холбооны яам, Сангийн яам зэрэг байгууллагын уран сайханчдад дуу, хөгжим зааж олон авьяастныг нээж сурган хүмүүжүүлсэн байна. “Ленин ба Сүхбаатарыг хосолсон дуу”, “Намын их хурлын дуу” зэрэг хэд хэдэн дууны ая зохиожээ. Хөгжмийн зэмсгүүдийг цуглуулагч байжээ.