Аймгууд
|
ДОЛГОРМАА Батын ![]() 1936-1940 онд Улаанбаатар хотод Багшийн сургууль, Дорнод аймгийн Баянтүмэний дунд сургууль, нийслэлийн нэгдүгээр сургуульд, 1940-1953 онд Улаанбаатарт Багшийн сургууль, 1953-1961 оноос УБДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1961-1971 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжилтэн, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, эрдэмтэн, нарийн бичгийн дарга зэрэг албыг олон жил хашсан багш байжээ. Ерөнхий боловсролын дунд сургуульд үзэх “Газар зүй”, “Тивүүдийн газар зүй” сурах бичиг зохиож, багш нарт зориулсан зөвлөмж, гарын авлага 30 гаруйг бүтээсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |