Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
НАМСРАЙ Будын
/1940/. Барга аймгийн Хөлөнбуйр сум. Удирдлагын академийн Эдийн засгийн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /2006-02-27/. №43/.
1962 онд Эдийн засгийн дээд сургууль төгсч, 1975-1978 онд Москвад Нийгмийн ухааны академийн аспирантурт сурч, дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, 1984 онд доцент, 2001 онд профессор  цол хүртжээ. 1962 оноос эхлэн дээд боловсролын тогтолцоонд 40 гаруй жил ажиллаж, олон зуун мэргэжилтэн, удирдах боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулжээ. Шавь нарын нь дотроос олон хүн доктор, профессор, академич цол хүртэж, УИХ-ын гишүүн, сайд, элчин сайд зэрэг төрийн хариуцлагатай алба хашиж буй ажээ. Судалгаа, сурталчилгааны ажилд ихээхэн хүч зарж сүүлийн жилүүдэд “Эдийн засгийн онолын үндэс”, “Хөгжлийн эдийн засаг, онол бодлого” зэрэг олон ном бүтээл туурвиж, “Фридрих Энгельсийн намтар”, “Дэлхийн нөөц баялаг” зэрэг олон бүтээлийг герман, орос хэлнээс орчуулжээ. 1991 онд “Алтан гадас” одонгоор, 1984 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats