|
ИНДРА Ринченгийн ![]() 1952 онд МУИС-ийг мал зүйч мэргэжлээр дүүргэж сүү судлал, хүнсний микробиологи, тэмээ судлалаар нарийн мэргэжил эзэмшжээ. 1952-1956 онд ХААЯ-нд мэргэжилтнээр ажиллаж, түүнээс хойш ХААИС-д багш, декан, тэнхмийн эрхлэгч орлогч захирлаар ажилласан байна. Шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Энэ хугацаанд мал зүйч, мал амьтны түүхий эд судлалын мэргэжлээр төгссөн 4500 гаруй мэргэжилтэнд хичээл зааж, олон арван гарын шавь төрүүлж “Шавь сургалт”-ыг анх бий болгосон нэрт сурган хүмүүжүүлэгчдийн нэг ажээ. Монгол малын сүүний найрлага, физик болон технологийн чанарыг экологи, физиологийн нөхцөлтэй холбон судалсан нь түүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологийн горим, сүү, цагаан идээний стандартыг тогтооход чухал ач холбогдолтой болжээ. Өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн дангаараа болон бусадтай хамтран 26 ном, сурах бичиг, товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл 77-г бичиж нийтлүүлсэн байна. 1998 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1971, 1984 онд “Алтан гадас” одонгоор, Ардын хувьсгалын 40, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Төрийн шагналт зохиолч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Б.Ринчений охин. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |