Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУЛУУНДОРЖ Бэгзийн
/1949/. Улаанбаатар хот. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /2005-10-27. №69/.
1973 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгсчээ. Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэгтэй, профессор  цолтой. 1973 оноос их, дээд сургуулиудад багш, тэнхмийн эрхлэгч, захирлаар ажиллаж буй ажээ. Намын Төв хороонд зааварлагчаар ажиллаж байсан байна. Их, дээд сургуулиудад кредит системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, бакалаврын, магистрын болон эрдэмтний шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Ерөнхий боловсролыг хөгжүүлэх Монгол-Данийн төслийг хэрэгжүүлэх ажлыг 1991 оноос эхлэн зохион байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн ба нийгмийн ухааны сургалтын агуулгыг шинэчлэх чиглэлээр Англи, ХБНГУ-ын их сургуулиудтай хамтарсан төслийг ТАСИС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг УБИС-д эхлүүлсэн байна. Боловсролын шинэчлэлийн асуудлаар тодорхой санал дэвшүүлсэн өгүүлэл хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан нь кредит системийг бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ. 1998 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats