|
ЦЭЦГЭЭ Санжхүүгийн /1947/. Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн багш байхдаа Гавьяат багш /2005-07-08. №09/. Эмэгтэй. 1976 онд УБДС-ийг түүх, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 1966-1972 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1976-1997 онд нийслэлийн 4, 77 дугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 оноос одоогийн сургуульд багшилж буй ажээ. Багшлах хугацаандаа 10 дугаар ангийг 6 удаа дааж 100 хувийн амжилттай төгсгөжээ. Заадаг хичээлээ 100 хувийн сурлагын амжилттай, 60-80 хувийн чанартай сургадаг байна. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр улсын болон уралдаант шалгалт өгсөн сурагчид эхний шалгаруулалтаар их, дээд сургуульд элсдэг бөгөөд “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн гарын авлага, мөн хичээлийн тайлбар толь, 10 дугаар ангийн улсын шалгалтын тестүүдийн эмхэтгэл зэрэг ном, гарын авлага бичжээ. Боловсрол 2001 он “Эрэл залуучууд хөгжил дэвшил сан”-гийн санаачилсан хөтөлбөрт оролцож хэрэглээний эдийн засгийн кабинет байгуулж, сургалт явуулж үр дүнд хүрчээ. Тэрбээр сурагчийн ко ![]() Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |