|
ШААЛАЙ Гэлэгбалбарын /1940/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум. Архангай аймгийн Боловсрол, соёлын төвийн арга зүйч байхдаа Гавьяат багш /2003-07-15. №135/. Багшийн сургууль, УБДС төгсчээ. Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 1959 онд Ховд аймгийн Эрдэнэбулган сумын сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлж Архангай аймагт бага сургуулийн захирал, Ардын боловсролын хэлтсийн дарга, Боловсрол, соёлын төвийн арга зүйч зэрэг ажлыг хийсээр иржээ. Боловсролын салбарт 40 гаруй жил ажиллахдаа хөдөөгийн боловсролын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, боловсон хүчнээр хангах, сургалт, хүмүүжлийн ажлын шинэлэг арга барилыг дэлгэрүүлж, сурлагын амжилт, чанарыг дээшлүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулж боловсролын удирдлагын менежментээр туршлагажиж, багшийг өсгөж багш болгох, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх ажилд амжилт гаргасан ахмад удирдах ажилтан ажээ. Архангай аймагт албан бус боловсролыг хөгжүүлж, бүтэц, тогтолцоог бий болгосон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |