Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЙГАЛ Дангаагийн
/1948/ Улаанбаатар хот. Нийслэлийн гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23 дугаар дунд сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2002-02-07.№12/ Эмэгтэй
Боловсролын байгууллагад 30 гаруй жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ сургуулийн захирлаар 1989 онд томилогдсоноос хойш өөрөө санаачлан ерөнхий боловсролын сургуульд орос хэлнээс гадна англи, франц, япон, хятад, солонгос хэлийг заах ажлыг зохион байгуулж олон зуун хүүхдэд эдгээр хэлийг сургаж төгсгөжээ. Гадаад орнуудын сургуулиудтай харилцаа тогтоож хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ авч Хятад, Сингапур, Япон зэрэг улсад 10 гаруй багшийг явуулж туршлага судлуулсан нь ажилд сайн нөлөө болж байна. Сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлж таатай орчин бүрдүүлсэн, багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, тэдний 80 гаруй хувь нь зөвлөх, тэргүүлэх, арга зүйч цолтой болжээ. Багш, ажиллагсдынхаа нийгмийн асуудалд түлхүү анхаарч эмчилгээ сувилгааны зардлыг даах, мэргэжил дадлагаа дээшлүүлэх сургалтад хамруулах, амьдралын бололцоо муутай сурагчдад тэтгэвэр олгох зэргээр олон талын дэмжлэг үзүүлдэг байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats