Аймгууд
|
САНЖСҮРЭН Дорждэрэмийн /1946/ Увс аймгийн Цагаанхайрхан сум. Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байхдаа Гавъяат багш /2001-11-01.№77/ Батлан хамгаалахын их сургуульд 1974 оноос хойш багшлахдаа 1984 оноос эхлэн тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ. “Радио электроникийн лаборатори”, “Алсын холбоо нягтруулах хэрэгслийн танхим” зэрэг 17 лаборатори, кабинетийг байгуулж, цэргийн инженер, техникийн үндсэн мэргэжлийн олон зуун офицер, ахлагчийг бэлтгэн гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Судалгааны олон ажил гүйцэтгэсний дотроос 1998 онд явуулсан “Холбооны хэрэгслийг сэргээн сайжруулах, техникийн үйлчилгээний багтаамж, зарцуулах сэлбэг, материалын орцын норм тогтоох үндэслэл” судалгааны ажлын дүн, зөвлөмжөөр орцын нормыг шинэчлэн тогтоож ЗХЕШ-ын даргын тушаалаар 1999 оноос эхлэн мөрдөж байна. Дангаараа болон бусадтай хамтран ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, хичээлийн хөтөлбөр, гарын авлага олон арвыг бүтээсэн байна. Цэргийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |