
/1939/ Ховд аймгийн Алтай сум. Дархан-Уул аймгийн VII сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2001-07-05.№11/
Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДС төгсчээ. Математикийн багш мэргэжилтэй. Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь тусгай сургуулийн захирал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн III сургууль, 1977 оноос мөн сумын математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн долдугаар сургууль, 2001 оноос “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж ирлээ. Ерөөгийн тусгай сургуулийг өөд татан сэргээж, ял шийтгэгдсэн хүүхдүүдийг хүмүүжүүлж, мэргэжилтэй болгож, зохих шатны анги, сургуульд дэвшүүлж оруулсан бол Дарханы III сургуулийг улсын тэргүүний сургууль болгосон, ер ажилласан сургууль бүрээ тэргүүний хамт олон болгож чадсан шилдэг зохион байгуулагч, боловсролын удирдах ажилтан ажээ. “Алтан гадас” одон, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.