
/1942/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш байхдаа Гавьяат багш /2000-09-21. №139/.
УБДС-ийг 1965 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Аймгийнхаа Дэлгэрцогт сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгч, аймгийн Ардын боловсролын хэлтэст байцаагч, Эрдэнэдалай сум, аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургууль, Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд багшаар ажиллаж иржээ. Боловсролын салбарт тасралтгүй 39 жил ажиллахдаа монгол хэлний сургалтын чанарыг сайжруулж, шавь нараа улсын олимпиадад амжилттай оролцуулж байжээ. Ахлах ангийн сурагчдын дунд багш болох сонирхолтой хүүхдүүдээс бүрдсэн “Багш сонгоны анги” хичээллүүлж, түүнд суралцагсдын зонхилох нь багш мэргэжлээр дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэн суралцаж төгсчээ. Монгол бичиг сургах, ардын ёс заншлыг өсвөр залуу үед эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллаж кабинет, танхим байгуулж, хөтөлбөр боловсруулан хичээл зааж ирсэн нь ихээхэн үр нөлөөтэй болсон байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.