|
ОЮУНЦЭЦЭГ Дамбийн /1952/. Төв аймгийн Зуунмод сум. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №134/. Эмэгтэй. Төрөлх аймаг, сумандаа олон жил багшилж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Нэгдүгээр анги дааж авч А үсэг, 10-ын тоо заан бага сургууль төгсгөсөн шаь нарынх нь 71-95 хувь нь 10 дугаар анги төгсөөд их, дээд сургуульд элсэн орж байжээ. Хичээлийн шинжлэх ухааны түвшинг өндөр байлгахын тулд өөрийн мэдлэгийг байнга сэлбэдэг, сурагчдын онцлогт тохируулж ажиллаж заавал үр дүнд хүрч болох арга замаа тодорхойлдог, тухайн сэдвээр бие даалгах, тараах материалыг хүүхдүүдийн мэдлэгийн түвшинд тохируулж 3-4 хувилбараар бэлтгэж хэрэглэдэг, сэдвийн агуулга хоорондын уялдаа холбоонд тулгуурлан ямар сэдвийг илүү ойлгуулах ёстойг нарийн тооцдог, хичээл бүрийн эхэнд сэргээх хяналтын ажил хийдэг онцлог арга барилтай багш ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |