
/1946/. Улаанбаатар хот. Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн захирал байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/. Эмэгтэй.
Улаанбаатар хотод АУДэС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Дээд сургууль төгсөөд л Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багшаар томилогдон очсоноос хойш 30 гаруй жил тэндээ ажиллаж, сүүлийн 20-иод жилд нь тус сургуулийн захирлын албыг хашиж буй ажээ. Сургуулиа материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр бэхжүүлж, сургалтын агуулгыг боловсронгуй болгож, зах зээлийн нөхцөлд зохицсон менежментийн бодлого боловсруулан үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Шалган байцаах комиссын гишүүнээр сонгогдож байжээ.