
/1942-2003/. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-10-26. №180/.
Багшийн сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, МУИС-ийн түүхийн анги, Москвагийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийн мэргэжил дээшлүүлэх дамжааг төгсчээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургууль, нийслэлийн XIII дунд сургуульд багш, Ардын боловсролын яамны сурах бичиг, сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид ерөнхий редактор, нийслэлийн 47 дугаар сургуульд захирал зэрэг ажлыг 40 гаруй жил хашсаны 30 гаруй жилд нь лаборатори нэгдүгээр сургуульд эвлэл, пионерийн ажилтан, хүмүүжлийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийжээ. Сургууль, боловсролын асуудлаар олон өгүүлэл бичиж, “Эрх зүй”, “Ёс суртахуун”-ы сурах бичиг зохиож, гарын авлага зохиолцож, редакторласан сурган хүмүүжүүлэгч, нийтлэлч байжээ.