Аймгууд
|
ДАМДИН Арцын /1933-1998/. Ховд аймгийн Дарви сум. Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1998-12-22. №215/. Улаанбаатар хотод Худалдааны техникумыг 1952 онд, ЭЗДС-ийг 1958 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москва хотноо Нийгмийн ухааны академийг 1971 онд төгсчээ. “БНМАУ-ын нийтийн хоол, хүнсний хөгжилтийн эдийн засгийн зарим асуудал” сэдвээр 1971 онд эдийн засгийн ухааны дэд доктор, “БНМАУ-ын нийтийн хоолны аж ахуйн механизмыг өөрчлөх арга зүйн асуудлууд” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 1952 оноос Увс аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд худалдааны хэлтсийн дарга, 1954 оноос Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоонд нарийн бичгийн дарга, 1956 оноос Худалдааны техникум, Эдийн засгийн дээд сургуульд багш, декан, 1968 оноос Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1974 оноос МУИС-д тэнхмийн эрхлэгч, деканаар ажиллаж байгаад 1997 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд эрдэм шинжилгээ, аспирантур, магистрантурын сургалтын төвийн эрхлэгчээр нас бартлаа ажиллажээ. Худалдааны дээд, дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эрдэм оюунаа зориулсан сурган хүмүүжүүлэгч, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил олон жил хийж бүтээлүүд туурвисан эрдэмтэн байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |