|
БАНЗРАГЧ Бадамсүмбэрэлийн /1940/. Архангай аймгийн Цахир сум. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш /1993-07-09. №42/. Багшийн сургууль, МУИС-ийг 1962 онд физикийн багш мэргэжлээр төгсчээ. 1962 онд хөдөлмөрийн гараагаа Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуулиас эхэлж Хангай сум, аймгийн төв Эрдэнэбулган сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд физикийн багшаар 40 гаруй жил ажиллаж иржээ. Шавь нараас нь олон хүн физикч, математикч болсны дотор академич Р.Гончигдорж, эрдэмтэн Д.Адъяасүрэн, Д.Нямрэнчин зэрэг эрдэмтэн төржээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |