Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ОТГОН Ширнэнгийн
/1935/. Улаанбаатар хот /Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул/. Нийслэлийн 37 дугаар сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/. Эмэгтэй.
    МУИС-ийг 1962 онд газар зүйн багш мэргэжлээр төгсчээ. Гэгээрлийн яамны сэтгүүлүүдийн редакц, нийслэлийн 10 жилийн 1, 24, 32 дугаар сургуульд багшаар ажиллажээ. Газар зүйн сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, кабинет байгуулах бүтээлч үйл ажиллагааг санаачилж, сургалтад тоглоомын аргыг хэрэглэх иж бүрэн туршлага хуримтлуулж, сурган хүмүүжүүлэх ухааны уншлагад удаа дараа илтгэл тавьж тэргүүн байр эзэлжээ. 37 дугаар сургуульд гэхэд л 5600 гаруй үзүүлэн, 100 илүү сэдвийн 1200-гаад өнгөт слайд, 80 илүү сэдвийн 400 гаруй кодоскопын үзүүлэн, барилга, хөнгөн, хүнсний 30-аад үйлдвэрийн 380 гаруй цомог, олон зүйлийн тоног төхөөрөмжтэй, программчилсан удирдлагатай тохилог кабинет байгуулсан байна. “Орон нутгийн материалыг газар зүйн хичээлд ашиглах нь”, “Сурагчдын бүтээлч үйл ажиллагааг газар зүйн хичээлээр хөгжүүлэх нь” ном бичиж мэргэжил нэгтнүүддээ хүргэжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Хүний гавьяат эмч Э.Санжаагийн гэргий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats