Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ГАНТӨМӨР Чүлтэмжамцын
/1944-2000/. Сүхбаатар аймаг. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нэгдүгээр дунд сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. Эмэгтэй.
    Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн. Хэнтий аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуульд 37 жил бага ангийн багшаар ажиллажээ. Олон зуун хүүхдийн балчир оюуныг нээж, алтан номын үсгийг заасан энэ хүн сургалтад түргэвчлэн сургах оновчтой аргуудыг санаачлан хэрэглэж, анхан шатны боловсролыг  2-3 жилд олгох арга туршлагыг анх удаа хэрэгжүүлсэн улсын бүтээлч багш байжээ. Тухайлбал, долоон настай хүүхдийг 1989 онд анх хүлээн авч 3 жилийн хугацаанд 4 жилийн программыг эзэмшүүлсэн, улмаар анги алгасан 5 дугаар ангид дэвшүүлэн сургасан нь улсын хэмжээнд шинэ арга туршлага болсон байна. 1981-1990 онд даасан ангиа тогтмол сурлагын 100 хувийн амжилттай, 77-91,4 хувийн чанартай сургаж, монгол хэл, уншихын олимпиадад аймагтаа 4 түрүүлж, улсад 2 удаа, IV, V байр эзэлжээ. Монголын эмэгтэйчүүдийн болон багш нарын их хуралд төлөөлөгчөөр  оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats