Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНЖМЯТАВ Үржинцэрэнгийн
/1925-2002/. Улаанбаатар хот. МУИС-ийн физик математикийн факультетийн багш байхдаа Гавьяат багш /1990-04-16. №92/.
    1934-1944 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуульд, 1944-1948 онд МУИС-ийн физик-математикийн ангид суралцаж төгсчээ. Сургуульдаа багшаар үлдэж 55 жил тасралтгүй багшлахдаа алгебрь-геометрийн тэнхмийн эрхлэгчээр 28 жил ажиллаж, Монголдоо алгебрийн эрдмийн шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж, олон мянган дээд боловсролтой мэргэжилтэнг төрүүлсэн байна. Монголын математикийн олимпиадыг үндэслэгчдийн  нэг бөгөөд Монголын математикийн олимпиадын хөдөлгөөнийг дэлхийн түвшинд хүргэхэд авьяас чадал, оюун билгээ зориулсан байна. Энэ хөдөлмөрийг нь үнэлэн олон улсын математикийн уралдааныг зохион байгуулах хорооноос “Эрдешийн нэрэмжит шагнал”-ыг 1994 онд олгосон байна. Мөн шавь нартайгаа хамтарч олон улсын алгебрь, математикчдын бага хурлыг эх орондоо хоёр удаа зохион байгуулж явуулжээ. Цагирагийн бүтэц, цогцсын онолын зарим асуудлыг шийдвэрлэсэн эрдэм шинжилгээний ажил нь дэлхийн түвшинд ойртсон бүтээл болжээ. Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Дээд алгебрь”, “Дээд математик” /I, II дэвтэр/ сурах бичиг, дунд сургуулийн алгебрь ба анализын эхлэн сурах бичиг, бодлогын хураамж, математикийн олимпиадад бэлтгэгчдэд зориулсан 11 цуврал номыг бичилцэж редакторласан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, МУИС-ийн хүндэт профессор, Математикийн багш нарын академийн академич  цолоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats