Аймгууд
|
НЯМДОРЖ Төгсийн /1934-1996/. Архангай аймгийн Жаргалант сум. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1989-06-05. №93/. МУИС-ийг 1958 онд хими-биологийн багш мэргэжлээр төгсчээ. 1958-1970 онд Архангай аймгийн Тариат, Ихтамир сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн Гэгээрлийн хэлтэст байцаагч, 1970-1990 онд Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд захирал, 1990-1994 онд сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар аижллажээ. Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа 1979-1988 оны 10 жилд сургуулиараа сурлагын 94,9-100 хувийн амжилт үзүүлж, чанарыг 42,6-64,8 хувьд хүргэж, аймагтаа 8 удаа түрүүлж, хоёр, гуравдугаар байранд тус бүр нэг удаа оржээ. Математик, физик, монгол, орос хэлний олимпиадад улсад дээгүүр байранд орсон, пионерийн болон эмэгтэйчүүдийн зөвлөл нь системдээ тэргүүлж, сургуулиараа улсын тэргүүний сургууль болсон байна. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт ажил амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч, боловсролын удирдах ажилтан байжээ. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |