Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ДАМДИНЖАВ Доржийн
/1930/. Дундговь аймгийн Адаацаг сум. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын найман жилийн дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1988-03-16. №158/.
Багшийн сургууль, МУИС төгсчээ. Физикийн багш мэргэжилтэй. 1951-1972 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Мандалговь хотын 10 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1972-1975 онд мөн аймгийн Адаацаг сумын дунд сургуулийн захирал, 1975-1978 онд Баянжаргалан сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1978-1991 онд Цагаандэлгэр сумын дунд сургуулийн захирлаар ажиллажээ. Цагаандэлгэрийн сургуулийг аж ахуйн хувьд бэхжүүлэн туршлагын талбайд төрөл бүрийн мод тарьж ургуулсны 80 илүү хувь нь жимс, жимсгэнэ болсон, хүлэмжинд нарийн ногоо ургуулж сургуулийн дотуур байрны хэрэгцээг хангасан, туулай, гургуул, зээр зэрэг нэлээд амьд амьтантай болж биологийн хичээлийн материаллаг баазыг бэхжүүлж, 1984-1987 онд Ардын боловсролын яам, Соёл, гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн Төв хорооноос зарласан уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Математик, биологийн сургалтаар аймагтаа эхний байрыг эзэлж, туршлагын талбайг биологийн хичээлд төдийгүй монгол, орос хэл зэрэг бусад хичээлийн сургалтад ашигладаг болсон байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats