
/1931/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын найман жилийн дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1985-01-18. №17/.
Долдугаар анги төгсөөд бага ангийн багш болж, эчнээгээр Багшийн сургууль, УБДС-ийг дүүргэжээ. Түүх, газар зүйн багш мэргэжилтэй. Баянхонгор аймгийн сургуулиудад олон жил багш, захирлаар ажиллаж, Эрдэнэцогт сумын найман жилийн дунд сургуулийн захирал байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртжээ. 1977-1985 онд жил бүр сурлагын амжилт, чанарыг улсын дунджаас 0,4-12,7 хувь дээгүүр болгосон, аймгийн тэргүүний сургууль болсон, дотуур байрны хэрэгцээт төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний 30-100 хувийг өөрийн хүчээр хангадаг болсон, бүгдээрээ тэшүүрчин болох хөдөлгөөн өрнүүлж багш, ажилчид, сурагчдын 80 хувь нь тэшүүрийн спортоор хичээллэдэг, 12 жил дараалан аймгийн тэшүүрийн аваргыг сургуульдаа хадгалсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.