Аймгууд
|
ГОНЧИГ Дамбын /1935/. Архангай аймгийн Цэцэрлэг хот. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1985-01-18. №17/. Эмэгтэй. Багшийн сургууль төгсөөд 1955 оноос Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж 1976 оноос хойш гавьяат багш алдар цол хүртэх хүртэлх жилүүдэд даасан ангиа тогтмол сурлагын 100 хувийн амжилттай сургаж, чанарын түвшинг 61,5-86,9 хувьд хүргэсний дээр 7 настай хүүхдийн туршилтын бүлгийг дааж сургасан жишээлэнгээр сургалт хүмүүжлийн ажлын өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртжээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |