Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ЗАНДРААБАЛ Халтарын
/1921-2002/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум. НДС-ийн багш байхдаа Гавьяат багш /1984-10-17. №219/.
Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч орон нутагтаа мал маллаж байгаад малын санитарч болж, ардын цэргийн  албыг хаасныхаа дараа Өмнөговь аймгийнхаа намын хороонд зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч болжээ. 1947-1952 онд Улаанбаатар хотод Намын дээд сургуульд суралцаж төгсөөд тэндээ багшаар үлдсэнээс хойш МУИС-д суралцан түүхийн багш мэргэжилтэй болж, Намын дээд сургууль, МУИС-д 1990 онд хүртэл 40 шахам жил багшилсан байна. Дээд боловсролын байгууллагад олон жил хүчин зүтгэсэн, онолын болон мэргэжлийн өндөр мэдлэгтэй, сургах, хүмүүжүүлэх нөр хөдөлмөрт өөрийн авьяас чадвараа тууштай зориулсан энэ хүн түүхийн чиглэлээр их, дээд сургуульд үзэх хэд хэдэн сурах бичиг зохиож, нийгэм, улс төр, эрдэм шинжилгээний 60 гаруй өгүүлэл бичжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн болон ялалтын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats